Боловсролын газар
“Гамшигт тэсвэртэй хот”
2019-04-24 |

“Дэлхийн зөн“ олон улсын байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийг хэрэгжүүлсний дүнд АНУ-ын гадаад улс орнуудад тусламж үзүүлэх санхүүжилтийг авч чадсан. Үүний үр дүнд “Гамшигт тэсвэртэй хот” төслийг Орхон аймагт хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Уг төсөл нь гамшигт тэсвэртэй хотыг бий болгох хөдөлгөөнийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж, Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрт хувь нэмрээ оруулахад чиглэж байна. Тухайн төсөлд Боловсролын байгууллагаас 10-н сургагч багш Бэлэн бай модул сургалтанд хамрагдаж хувцас хэрэглэлээр хангагдлаа. Гамшигт тэсвэртэй хотууд төсөлд Орхон аймгийн төрийн 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн гамшигт өртөмтгий 6 баг хамрагдах бөгөөд цаашид Монгол улсын 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
“ЭЕШ-БАЙГАЛИЙН УХААН-2020”
01 дүгээр сарын 22-ны өдөр байгалийн ухааны багш нарын хамтын үйл ажиллагааг нэгтгэн, сонгон судлах  хичээл заадаг багшид дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д сурагч ...
Дэлгэрэнгүй»
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ. 4-н сарын хугацаанд түргэн шуурхай барьсан "Шинжүү" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй»
2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
Аймгийн Засаг даргын "Үйл ажиллагааг түр зогсоох тухай"  2019 оны 12 сарын 29-ний өдрийн А/906 дугаар захирамж, "Сургуулийн өмнөх боловсролын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>