Боловсролын газар
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
2019-05-06 |

"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэх зорилгоор бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн 244 хүүхдийн гар урлал, уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар, шүр модон урлал,  бусад бүтээлийг нийт 13.9 сая төгрөгөөр худалдан авч. аймгийн бэлэг дурсгалын багцад төвлөрүүллээ. Тус арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд, сурагчид хийж урласан бүтээлдээ зарцуулсан оюун  ухаан, цаг зав, материалын үнэ өртгөө шингээж, худалдаа хийж, бизнесийн анхны гараагаа эхлүүлэн, өөр өөрсдийн нэр дээр “Саятан” хадгаламжтай болж байна. Багш сурагчдад урам хайрлан дэмжиж ажилладаг таны ажилд амжилт,сайн сайхныг хүсэж хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
С.Бүрэнцэцэг(зочин)
үнэхээр хүүхдийн сурч бүтээх чадварыг өрнүүлсэн сайхан ажил болсон. бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сайхан зүйр үг толгойд буулаа. Та бүхэндээ илүү их амжилт. Хүүхдийн төлөөх ажил үйлс улам бадрах болтугай.
Огноо:2019.05.20

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАД
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 сарын 15-17-ны өдрүүдэд манай аймагт ...
Дэлгэрэнгүй»
“Мэргэжлийн аварга” багш нар гадаадад туршлага судлав
Орхон аймгийн ЗДТГ, НБХ-ээс санаачлан 2017 оноос эхлэн "Багш" дэд хөтөлбөрийн хүрээнд "Мэргэжлийн аварга" багш нарыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы ...
Дэлгэрэнгүй»
Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
"ROBOT CHALLENGE ERDENET"
“Монголын робот сонирхогчдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулж буй ROBOT CHALLENGE ERDENET тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Дэлгэрэнгүй»
Илүү>>