Боловсролын газар
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-05-08 |

2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн хүүхдүүдийг элсүүлэн суралцуулна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах суралцагчдыг 2019 оны 05 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиуд дээр бүртгэнэ. Шинээр элсэн суралцах суралцагчдыг бүртгэхдээ БСШУС-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаал, Боловсрол, соёл,урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай”  А/19 тоот тушаалын хоёрдугаар хавсралтыг тус тус баримтална.  Энэ хичээлийн жилд Баян-Өндөр сумын хэмжээнд 2344 хүүхэд элсэхээр тоон мэдээ байгаа ба СӨББ-ын бэлтгэл бүлгээс 2271 хүүхэд сургуульд орох судалгаа гарсан байна. Хүүхдүүдийг бүртгэхдээ сургуульд элсэн суралцахад нь туслах зорилгоор цүнхээ хэрхэн зөв сонгох болон хичээлийн хэрэгслээ сонгох тал дээр зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна уу.

Боловсрол, соёл,урлагийн газар

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
bayaraa(зочин)
2hon honog byrtgeed duuzla tor bolon xychnii baiguulagiin ajiltan bid amjsangyi yaj shiideh be
Огноо:2019.05.13

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Цаг үеийн мэдээ
7 хоногийн мэдээ. 11. 04 – 08
Дэлгэрэнгүй»
"Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ”
Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй "Зөвлөх" зэрэгтэй сургалтын менежерүүдийн “ СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЖИЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ” ...
Дэлгэрэнгүй»
"ROBOT CHALLENGE ERDENET"
“Монголын робот сонирхогчдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулж буй ROBOT CHALLENGE ERDENET тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Дэлгэрэнгүй»
"Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам"
Монголын "Өсвөрийн циркчдийн улсын IV их наадам" 10 дугаар сарын 26,27-ны Орхон аймгийн Хангарьд спорт ордонд зохион байгуулагдлаа
Дэлгэрэнгүй»
“Уран эгшиг”
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит болгон 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулиас зохион байгуулж  ирсэн “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>