“Алтан навч-2019” яруу найргийн наадам боллоо.
Монголын багш нарын 53 дахь баярын өдөр, БСУГ-ын 40 жилийн ой , МСҮТ-ийн 30 жилийн ойг угтан Боловсролын салбарын багш ажилтнуудын дунд зохион байгуулсан ”Алтан навч-2019” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Наадамд өөрийн бичиж туурвисан шүлэг, яруу найргаараа оролцож уралдсан багш ажилтнууд Орхон аймаг дахь МЗЭ-ийн гишүүд яруу найрагчид, монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар 14-р сургуулийн дунд , ахлах ангийн сурагчид оролцож , үгийн урныг мэдэрч, яруу найргийн уран яруу хөг эгшгээр оюуны сонороо мялаалаа.
Наадмыг МУ-ын Гавьяат багш , МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Мандахсангийн ахалсан шүүгчид соёрхон тунгааж, 22 багш уралдсанаас Булган аймгийн Хялганат хорооны ЕБС-ийн нийгмийн ажилтан Э.Төгсжаргал манлайлж, 20-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Хишигсүрэн дэд,14-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ц.Амарбаясгалан гутгаар, 4-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Д.Мөнхнаран, Жаргалант сургуулийн математикийн багш Л.Атарсайхан нар тусгай байр эзэлсэн байна.
|