Боловсролын газар
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.
2019-10-10 |

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО

АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.

Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр захирамжаар “Эрдэнэт хотын Ардын боловсрол, соёлын хэлтЭс”-ийг байгуулж, хэлтэсийн харьяанд судалгаа шинжилгээний ажил эрхлэх, багш нарын хичээлд үнэлэлт дүгнэлт, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор СУРГАЛТ ЗААХ АРГЫН КАБИНЕТ-ийг байгуулснаар өнөөгийн Боловсрол, соёл урлагийн газрын  эх суурь тавигдсан түүхтэй.

Одоогийн Боловсрол, соёл урлагийн газрыг түүхэн он цагийн хувьд авч үзвэл:

1979-1991 онд СУРГАЛТ ЗААХ АРГЫН КАБИНЕТ,

1991-1994 онд СУДАЛГАА АРГА ЗҮЙН ГАЗАР,

1994-1996 онд БОЛОВСРОЛ ТӨВ,

1996-2003 онд БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВ,

2003-2013 онд БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР,

2013-2015 онд БОЛОВСРОЛЫН ГАЗАР,

2015-2016 онд БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР,

2016 онд Засгийн Газрын 9 дүгээр тогтоолоор Аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР нэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн түүхтэй.

 

БСУГ-аас салбарын хүрээнд 40 жилийн ойгоо угтаж:

  • Багш, ажилтны “Спортын наадам” болон “Урлагийн наадам”
  • Булган аймгийн БСУГ-тай хамтарсан “Замд гаръя” нэвтрүүлэг
  • Бүтээлч сурагчдын дунд “Бизнесийн гараа” үзэсгэлэн
  • “Түүхэн галарей” фото зургийн үзэсгэлэн
  • “Багшийн ажлын торгон агшин” фото зургийн уралдаан
  • “Сэтгэлийн дэм” аян зэрэг олны талархалыг хүлээсэн нийтийг

хамарсан томоохон ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

40 жилийн түүхэн хугацаанд тус салбараас Монгол улсын гавьяат багш 14, Монгол улсын гавьяат жүжигчин 4, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн 2 нийт 20 гавьяат төрөн гарсан.

2019-2020 оны хичээлийн жилд Төр засагтаа хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлэн төрийн дээд одон медалиар нийт 26 багш, ажилтан, Монгол улсын Засгийн газрын шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан”, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдэгээр нийт 49, БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр 368 мөн БСУГ-ын шагналаар 187 багш, аймаг, орон нутгийн шагналаар 112 багш, удирдах ажилтан шагнагдлаа.

Ийнхүү 2018-2019 оны хичээлийн жилээ амжилт, бүтээл арвинтай үдэж байгаа Боловсрол, соёл, урлагийн салбарын нийт багш, ажилтан, алба хаагчид түүхт 40 жилийн ойгоо ололт амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрөөлөө.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>