Боловсролын газар
ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАД
2019-11-18 |

 

ОРОС ХЭЛНИЙ БҮСИЙН ОЛИМПИАД

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 сарын 15-17-ны өдрүүдэд манай аймагт Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудын багш, сурагчид, ОХУ-ын их дээд сургууль төгсөгчид, докторантур, аспирантур төгссөн эрдэмтэд оролцсон Орос хэл, Оросын соёлын баяр, ОХУ /ЗХУ/-д сургууль төгсөгчдийн чуулга, уулзалт зохион байгуулагдлаа.

Эдгээр арга хэмжээг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбар зөвлөл хамтран зохион байгуулсан.

Орхон аймагт энэ арга хэмжээ 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Манай аймгийн орос хэлний багш, сурагчид анх зохион байгуулагдсан цагаас эхлэн  амжилттай оролцон, нийт давхардсан тоогоор 20 гаруй багш эхний байруудыг эзэлж, 18 орчим сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцан төгсөж, одоо ч суралцсаар байна.

            Бүсийн олимпиадад 4 аймгийн орос хэлний шилдэг 10 багш, 12-р ангийн 20 сурагч оролцож, Эрдмийн сан сургуулийн орос хэлний багш Б.Эрдэнэчимэг, 1-р сургуулийн орос хэлний багш Ш.Хүрэлбаатар нар ШИЛДЭГ БАГШ-аар шалгарч, ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд үнэ төлбөргүй сурах эрх, 1-р сургуулийн 12-р агийн сурагч Ц.Марал-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Их дээд сургуульд сурах эрхээр тус тус шагнуулсан.

            Мөн тус олимпиадын Орос хэлний баярын үйл ажиллагаанд багш, сурагчид идэвхтэй оролцон, Орос дууны болон шүлгийн тэмцээнд эхний байруудыг эзэлж, бусад аймгийн багш, сурагчдад авьяас, ур чадвараа харууллаа.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГ
БСШУСЯ, НБГ, Монголын эмэгтэйчүүд сан /МОНЭС/ ТББ -тай хамтран “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийг хэрэгжүүлэх ...
Дэлгэрэнгүй»
“МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?” СУРГАЛТЫГ ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН 2 ӨДРИЙН ТУРШ ЗОХ
УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар төгсөх ангийн сурагчдад зориулан зохион байгуулдаг “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сургалтыг Орхон ...
Дэлгэрэнгүй»
“БАЙГАЛИЙН УХААНЫ ЗАЛУУ БАГШ-2020” ОНОЛ, АРГА ЗҮЙН УРАЛДААНЫ БОЛЛОО
“Байгалийн ухааны залуу багш-2020” онол, арга зүйн уралдааныг байгалийн ухааны мэргэжлийн 1-10 дахь жилдээ ажиллаж буй 52 багшийн ...
Дэлгэрэнгүй»
7-р сургууль хүүхдийн автобустай боллоо...
Жил бүрийн 12- р сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдөр нэгэн сайн үйлст ажил болсон нь "Авто Мастер" ...
Дэлгэрэнгүй»
СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
БСШУСЯ, БХ, БҮТ, БМДИ, БСУГ - ээс хамтран зохион байгуулж буй ЕБС ийн сайжруулсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцах, хөтөлбөрийг ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>