Боловсролын газар
Шилтэг илтгэл шалгаруулах аймгийн уралдааны I шатыг...
2020-01-14 |

· Боловсролд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшийн мэргэжил арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих, сургалтын дэвшилтэд технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь - үйл ажиллагаа, үр дүн" сэдэвт шилтэг илтгэл шалгаруулах аймгийн уралдааны I шатыг 2020 оны 01 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уралдаанд сургууль бүрээс шалгарсан СӨБ-ын 28, бага боловсролын 15, монгол хэлний 14, байгалийн ухааны 15, нийгмийн ухааны 12, гадаад хэлний 18, дизайн технологийн 12, хөгжмийн 10, биеийн тамирын 10 багш, нийт 134 багш судлагдахууны төрөлдөө оролцож, арга туршлагаа хэлэлцүүлсэн. Уралдааны II шат 01 дүгээр сарын 27-ны өдөр болох бөгөөд судлагдахуунаас шалгарсан багш нар оролцоно.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>