Боловсролын газар
23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.
2020-01-22 |

23-р цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ.

 Шанд багийн нутагт байрлах 23 дугаар цэцэрлэг нь 2010 онд ашиглалтад орсноор 6 бүлэгт 200 гаруй хүүхэд 28 ажиллагсадтайгаар сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага болон ажиллаж эхэлсэн. Шанд, Их залуу багд 700 гаруй хүүхэд цэцэрлэггүй байх үед 15 дугаар сургууль дээр өргөтгөлийн 3 бүлэг нээсэн боловч тухайн сургуулийн хичээллэх ээлжийн ачааллаас шалтгаалан 3 бүлгийг татан Яргуйт багийн Яргуй-Эко цэцэрлэгийн байрыг түрээслэн ажиллуулж байсан.

Нэг тэрбум төгрөгийн улсын төсөвтэйгээр Л.Сарангэрэл захиралтай Шинжүү компани тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 4 сарын хугацаанд барьж 2019 оны 12 сард улсын комиссд хүлээлгэн өглөө. Өргөтгөлийн бүлгийн нээлтийг 2020 оны 1 сарын 21-нд хийж нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү өргөтгөлийн бүлгийг нэмсэнээр 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, 11 иргэн ажлын байраар хангагдаж байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>