Боловсролын газар
1. Бага боловсролын багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил
2013-01-07 |

1.    Бага боловсролын багш нарыг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил

·         МУБИС-ийн Багшийн сургуулийн “”2+2” мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль-1, модуль-2, модуль-3 сургалтанд нийт 92 багш хамрагдсан. Энэ нь аймгийн  багш нарын 36,0 % нь бөгөөд цаашид жил бүр энэ сургалтанд  эдгээр тооны багш нар тасралтгүй хамрагдсанаар  жил бүр ийм тооны багш мэргэжил дэшлүүлэх бололцоо бүрдсэн.

·         МУБИС-ийн харьяа Архангай аймгийн  Багшийн сургууль төгсөгчдийн судалгааг гаргахад тус аймагт 132 багш ажилладаг нь аймгийн нийт бага ангийн багш нарын 51,7% байна. Иймээс тус сургуулийн захиргаатай хамтран төгсөгчдийнхөө мэргэжил боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, багшийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр сургах бодлого барьж “Диплом”-ийн  түвшний боловсролтой  багшийг “Баклавар”-ын түвшний  боловсролтой багш болгох эхний шатны сургалтыг Орхон аймагт зохион явуулаа. Энэ сургалтанд 26 багш хамрагдсан ба энэ нь нийт багш нарын 10,1% , тус сургууль төгсөгчдийн 19,6 % -ийг эзэлж байна.

·         Сургалтандаа хэрэглэх, мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор  үндэсний хэмжээнд бага ангийн багш нарт зориулан гаргадаг “Бага ангийн багш” сэтгүүлийг  захиалуулан уншдаг боллоо. Аймгийн  хэмжээнд 153 багш захиалсан нь нийт багш нарын 60% нь тус сэтгүүлийг мэргэжил боловсролоо  дээшлүүлэх чиглэлээр тогтмол ашигладаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэ сэтгүүд Орхон аймгийн сургуулиудаас багш сургуулийн туршлага болон мэдээ нийт 9 төрөл зүйлийн  мэдээлэл нийтлэгдсэн. Мөн “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн бага ангийн багш МУГБ  М.Жавхлантуяа, “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн багш МУГБ  Д.Ганчимэг нарын зураг нүүрэн дээр гарсан.

·         Бага ангийн багш нарын Математик хичээлийн онолын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр БУГС-тай 14- сургуулийн бага ангийн багш магистр Ц.Чимэддуламтай хамтран “Бага боловсролын багш нарын математикийн хичээлээр мэргэжил дээшлүүлэхг арын авлага” нэртэй 3 цуврал номыг бүх багш нарын хүртээл болгосон бөгөөд багш нараар судлуулан энэ хичээлийн жилд шалгалт авч хяналт шинжилгээ үнэлгээ хийнэ.

2.    Сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил

·         Аймгийн  2- 5-р ангийн бүх ангиудын дунд “Математик”, “Монгол хэл ”-ний хичээлээр масс сургалтын олимпиадыг зохион явуулж заншснаар сургалтын чанарт 1,6-2,4%-ийн өсөлт бий болсон. Мөн энэ олимпиадын үр дүнд багш нарын идэвх оролцоо сайжирч мэргэжил боловсролоо дээшлүүлэх нөхцөл болсон.

·         Сургалтын менежерүүдийн өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион явууллаа. Энэ хичээлийн жилд “Орхон” цогцобор сургуулийн 1-р байрны менежер Х.Ананмэргэн, Н. Нарантуяа  нар багаар хэрхэн хамтран ажилладаг бичиг бримт хэрхэн боловсруулдаг, орчныг хэрхэн бүрдүүдлэг, багш нарын хөгжүүлдэг талаар илтгэл тавьж хэлэлцүүлж санал бдолоо солилцлоо.Энэ өдөрлөг нь сургалтын менежэрүүд бие биеээсэ харилцан суралцах, хамтран ажиллах болмжийг бүрдүүлдэг.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>