Боловсролын газар
XVIII ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
2014-09-17 |

                                                                      


 

ОРХОН АЙМГИЙН XVIII ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Цэцэрлэгийн үзэл баримтлал: Ухаан далай номоос эхтэй /номоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх/
Уриа: “Хүүхдийн төлөө хамтдаа” ...
Бидний үнэт зүйлс:
•    Боловсон хүчин нь чадварлаг, хариуцлагатай, санаачлагатай байх
•    Ажлын туршлага, бүтээмж, амжилтаар дүүрэн байх
•    Хамт олонч байх
•    Байгууллагын соёлыг эрхэмлэх
   

 

  Орхон аймгийн Баянбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 18-р цэцэрлэг нь 1975 оны 07 дугаар сарын 16-нд Эрдэнэт хотын захиргааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарын харъяа НЭГДҮГЭЭР ясли нэртэй 10 хүний оронтойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1993 оноос хотын Боловсролын салбарт шилжин 50 хүүхдийн хүчин чадалтай 18-р цэцэрлэг болон ажилласан. 2003 оноос 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болсон. 2013 оноос 175 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болон өргөжиж 7 бүлэгтэй, 29 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Багш нарын 100 хувь бакалаврын боловсролтой, мэргэжлийн багшаар хангагдсан.Манай хамт олон дараах амжилтуудыг гарган ажиллаж байна.. 2005 онд Орхон аймгийн “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”, 2008 онд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН”, 2012 онд Орхон аймгийн “НОМОНД ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН”-оор тус тус шалгарсан амжилттай ажиллаж байна. 2014 онд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр шалгарсан амжилттай ажиллаж байна.
Багш ажилчдын амжилтаас: 2014 онд ССАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр жижүүр Д.Түмэн-Өлзий, 2014 онд Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тогооч С.Маам шагнагдсан.
БСШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр 2014 онд багш Г.Жаргал, 2015 онд эрхлэгч Д.Батжаргал, арга зүйч М.Оюунчулуун нар шагнагдсан. Манай байгууллага нь  2012-2013 оны хичээлийн жилд ЖАЙКА-ийн Монгол дах Төлөөлөгчийн газарт хандан сайн дурын гишүүн Инэү Кёоко багшийг  2 жилийн хугацаатай цэцэрлэг дээрээ ажиллуулж туршлага солилцон ажилласан. Багш нарыг чадваржуулахын тулд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах, ажлын байран дээрээ хөгжих боломжыг хангах ажлуудыг хийж байна.

Манай хамт олон “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлыг чанаржуулж, хүүхдийн эрхийг хүндэтгэн ажиллаж байна.


ХАЯГ: ОРХОН АЙМАГ, БАЯН-ӨНДӨР СУМ, БАЯНБУЛАГ БАГ
ХАРИЛЦАХ УТАС:70395518
ЦАХИМ ХАЯГ: DAMBIIBATJARGAL@YAHOO.COM

PAGE ХУУДАС: ОРХОН АЙМАГ 18-Р ЦЭЦЭРЛЭГ


Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ХАСХОМ ШТОРК
АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ТЭЙ ТАНИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ /2019/
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.
Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр захирамжаар “Эрдэнэт хотын Ардын боловсрол, ...
Дэлгэрэнгүй»
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аян
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аяны хүрээнд салбарын бүх багш, ажилтнуудын сайхан сэтгэлийн ...
Дэлгэрэнгүй»
05/7228
2019.09.09
Дэлгэрэнгүй»
       “Алтан навч-2019” яруу найргийн наадам   боллоо.
 Монголын багш нарын 53 дахь баярын өдөр, БСУГ-ын 40 жилийн ой , МСҮТ-ийн 30 жилийн ойг угтан   Боловсролын салбарын  багш ажилтнуудын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>