Боловсролын газар
Баян-Өндөр цогцолбор сургууль
2014-09-17 |

     Баян-Өндөр цогцолбор   


 
Байгууллагын түүх:  Баян-Өндөр цогцолбор  сургууль нь 1980 онд 8 жилийн 4-р сургууль нэртэйгээр 10 жилийн I сургуулийн дэргэд 1-8-р ангийн 24 бүлэг 4 удирдах ажилтан, 22 багш, 9 ажилтантайгаар нээгдсэн. 1984 онд хичээлийн шинэ байр ашиглалтанд орсноор 10 жилийн IV сургууль болж өргөжсөн. 1987 оноос математикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж эхэлсэн бөгөөд 1988 оноос үлээвэр хөгжмийн төрлөөр төрөлжсөн оройн сургуулийн суурь тавигдсан. 1988 оноос химийн гүнзгийрүүлсэн сургалт, 1992 оноос гадаад хэлний хичээлээр гүнзгий сургалт явуулж материаллаг баазын хувьд бэхжсэн. 1998 оноос Баян-Өндөр цогцолбор сургуулийн бүтцэд шилжин хичээллэж 4–р ахлах дунд сургууль, 6, 10-р  бага  сургуулиудтай нэгдэж Баян-Өндөр цогцолбор сургууль байгуулагдсан байна. 2013-2014  оны хичээлийн жилээс дунд сургуулийн бүтцэд шилжин ажиллаж байна.
Байгууллагын товч танилцуулга: 2013-2014 оны хичээлийн жилд Баян-Өндөр цогцолбор сургууль нь хичээлийн 2 байртай, I байр буюу IV сургууль нь бага, дунд сургууль хэв шинжтэй  I-IX ангитай, хичээлийн II байр буюу  VI сургууль нь бага сургуулийн хэв шинжтэй I-V ангитай хичээллэж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд 6 заах аргын нэгдэлтэй, 67 бүлэгт 2200 сурагч 109 багш үүнээс дундын 70, багын 39 багш, 37 ажилтан, 11 удирдах ажилтантай нийт 157 ажиллагсадтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Хичээл нь 2 ээлжээр явагдаж байна. 2011 онд НҮБ-ын ЮНЕСКО-г Дэмжигч байгууллага “Хүний эрхэд ээлтэй сургууль” болсон. БОАЖЯны Ойн газар, Монголын ахмад багш нарын холбооноос хамтран зохион байгуулсан “Ногоон байгууламж” уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
          Мөн эцэг эх, багийн иргэдэд боловсролын үйлчилгээ, шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах, хамтарч ажиллах, сургуулийн үйл ажиллагаанд  тэдний оролцоог нэмэгдүүлэх ажлууд тогтворжсоны нэг илрэл нь улирал тутам “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг“,  “Сургуулийн нээлттэй өдөрлөг“ зохион байгуулдаг. Энэ нь багш - сурагч - эцэг эхийн хамтын ажиллагааг нягтруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. 
Манай сургуулийн нэг онцлог нь: Хөгжмийн сургууль хичээллэдэг. Тус сургууль нь морин хуур, хуучир, ёочин, төгөлдөр хуур, шанз хөгжим болон уран нугаралтын чиглэлээр  суралцагчдыг сургаж мэргэжил олгодог. Хөгжмийн сургууль нь энэ хичээлийн жилд 9 багш, 84 суралцагчтай хичээллэж байна.
 

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>