Боловсролын газар
2-р сургууль
2014-09-17 |

 

 II  СУРГУУЛИЙН  ТАНИЛЦУУЛГА       


 
Манай  сургууль  1973 оны  6 сард  БНМАУ-ын АБЯ-ны  Сайдын  115 тоот  тушаалаар  Булган  аймгийн  Эрдэнэт  хорооны  бага сургууль нэртэйгээр  /одоогийн  Орхон аймгийн  Баян-Өндөр   сумын  Говил  багийн  нутаг дэвсгэр дээр/ байгуулагдаж, улмаар  1977 оны  8-р сард  Эрдэнэт   хотын  АДХГЗ-ны   тэргүүлэгчдийн  шийдвэрээр 8 жилийн  2-р сургууль   болон өргөжиж, 1995 онд  Орхон аймгийн  ИТХ-ын  34-р шийдвэрээр  10 жилийн 2-р сургууль болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тэлсээр  байна. 
Өнөөдөр  манай  сургууль  5 удирдах  ажилтан, 30 багш,  22 ажилчин,  500 орчим   сурагчтайгаар  Говил багт  сургалт хүмүүжлийн  үйл ажиллагаагаа  явуулж байна.  
Манай   хамт олон ажиллагсадын  дотор  Боловсролын  тэргүүний ажилтан 7, Санхүү банкны тэргүүний  ажилтан 1, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан 1, Соёлын тэргүүний  ажилтан 1, биеийн тамирын тэргүүний ажилтан  2, улсын тэргүүний уран сайханч 1, нийт багш нарын  86,6 нь мэргэжлийн   зэрэгтэй   багш нар  ажиллаж байна. 
Тус  сургууль дээр  сурагчдын  нийгмийн  идэвх оролцоо, сурагчдыг   хөгжүүлэх   чиглэлээр   “СӨУЗ”, ХОУЗ”, “Хар ирвэс”, “Залуу эмч”, “Бид чадна”, “Сурагчийн сонин” зэрэг  байгууллагууд тогтмол ажилладаг. 
Өнгөрсөн  35 гаруй   жилийн  баялаг түүхэнд   тус сургуулийг   төгссөн   олон  зуун төгсөгчдөөс  МУ-ын  гавъяат тамирчин Атлантын  олмпийн  “Хүрэл” медальт  Д.Нармандах,  Жү-до бөхийн  барилдааны  ОУХМастер   тивийн   аваргын   мөнгөн  медльт  У.Эрдэнэбаатар, СУИС-ийн  уран зургийн   багш  С.Саранжаргал   нарын эх орондоо   хөдөлмөр   бүтээлээрээ   алдаршсан  олон арван  төгсөгчдийг  нэрлэж  болно.  
35 гаруй  жилийн сурган  хүмүүжүүлэх  баялаг  түүхтэй  манай   хамт олон  энэ  цаг үед   сургалтын  агуулга   арга хэлбэрийг  боловсронгуй  болгох, салбарын  шинэчлэлтийг   хэрэгжүүлэх  их үйлсэд   итгэл төгс   хөдөлмөрлөж   байна.  
 
Хаяг:                                     Орхон аймаг
                                    Баян-Өндөр сум Говил баг 
Холбо барих утас:          Захирал  70396070  /99156432/
                                Сургалтын  менежер  70396071  /99354677/
                                Нягтлан бодогч  70396012  /99175434/
 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ХАСХОМ ШТОРК
АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ТЭЙ ТАНИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ /2019/
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.
Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр захирамжаар “Эрдэнэт хотын Ардын боловсрол, ...
Дэлгэрэнгүй»
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аян
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аяны хүрээнд салбарын бүх багш, ажилтнуудын сайхан сэтгэлийн ...
Дэлгэрэнгүй»
05/7228
2019.09.09
Дэлгэрэнгүй»
       “Алтан навч-2019” яруу найргийн наадам   боллоо.
 Монголын багш нарын 53 дахь баярын өдөр, БСУГ-ын 40 жилийн ой , МСҮТ-ийн 30 жилийн ойг угтан   Боловсролын салбарын  багш ажилтнуудын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>