Боловсролын газар
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ТӨВ
2015-02-04 |

 

 

 ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ТӨВ

 

Тус соёлын төв нь 1994 онд анх 2 хүний орон тоотойгоор байгуулагдсан. Одоо эрхлэгч Ч.Болдоо, ня-бо Б.Дулам, номын санч-мэдээллийн ажилтан Ч.Хэнмэдхүү, хөгжмийн багш Ө.Эрдэнэ-Очир, техникч Ц.Уртнасан, нярав-зохион байгуулагч С.Эрдэнэцэцэг, үйлчлэгч Д.Алтантуяа гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Манай байгууллага нь Орхон аймгийн гэр хорооллын нийт 40000 гаруй иргэдэд “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ШААРДЛАГА – ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ” гэсэн зорилт дэвшүүлэн урлаг соёл, олон нийтийг хамарсан ажил үйлчилгээг чанар хүртээмжтэйгээр хүргэн үйлчилж байна.

            Тус соёлын төв нь өөрийн байрандаа ардын бүжиг /гоцлол/, бий биелгээ, цэнгээнт бүжиг, даралтат хөгжим зэрэг дугуйлангуудыг байгууллагын  хөгжмийн багш болон гэрээт мэргэжлийн багш нартай хамтран нийт 50 гаруй сурагчдыг хамруулан хичээллэж байна.

Мөн манай байгууллага нь гэр хорооллын иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачууд, оюутан залуус болон цаашлаад төр захиргааны нэгж байгууллагуудын  дунд соёл урлагийн арга хэмжээ, чөлөөт уралдаан тэмцээн, эрүүл мэнд болон биеийн тамирын дасгал хичээл, хурал цуглаан, төрөл бүрийн сургалт семинар баярын арга хэмжээ гэх мэтчилэн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол яуулж ирсэн.

Байгууллагын дэргэдх номын сан нь 1000 гаруй номын фондтой, 24 хүний суудалтай 2 залтайгаар иргэдэд ном товхимол, тогтмол хэлэлээр үйлчилж байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ХАСХОМ ШТОРК
АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ТЭЙ ТАНИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ /2019/
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.
Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр захирамжаар “Эрдэнэт хотын Ардын боловсрол, ...
Дэлгэрэнгүй»
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аян
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аяны хүрээнд салбарын бүх багш, ажилтнуудын сайхан сэтгэлийн ...
Дэлгэрэнгүй»
05/7228
2019.09.09
Дэлгэрэнгүй»
       “Алтан навч-2019” яруу найргийн наадам   боллоо.
 Монголын багш нарын 53 дахь баярын өдөр, БСУГ-ын 40 жилийн ой , МСҮТ-ийн 30 жилийн ойг угтан   Боловсролын салбарын  багш ажилтнуудын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>