Боловсролын газар
БАГА БОЛОВСРОЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
2015-09-14 |

БАГА БОЛОВСРОЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 

ЕБС-ийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын  бага боловсрол хариуцсан 17 сургалтын менежер,  бага ангийн багш 272 ,1-р ангид 2150, 2-р ангид 1845, 3-р ангид 1491, 4-р ангид 1478, 5-р ангид 1411 буюу нийт 8380 суралцагч суралцаж бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сургалт хүмүүжлийн ажлаа явууллаа. Багшлах боловсон хүчээр  Зөвлөх зэрэгтэй 1 багш , нийт багшийн  35 хувь нь “Тэргүүлэх” зэрэгтэй,45 хувь нь”Заах аргач” зэрэгтэй багш нар ажиллаж байна.2014-2015 оны хичээлийн жилд БСШУЯ ны сайдын 01 албан даалгавар,А/240, А/287, А/293 , А/305 А/309 , А/311зэрэг  шинэчилсэн тушаал зааврыг мөрдөн хэрэгжүүлж ажиллалаа.
          

БАГА БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

БШУ-ны сайдын 01 албан даалгаврыг хэрэгжүүлж, багшийн хичээл заах арга зүйг сайжруулах зорилгоор сургуулийн захирал сургалтын менежер БСГ мэргэжилтэн нар бага ангийн багш нарын 3100 орчим цагийн хичээлд суусан ба судлагдахуунд суурилсан хичээлийн судалгааг тогтмол явуулж байна.Ингэснээр 7 судлагдахуунаар  462 цагийн судаалгаат хичээл явуулсан ба үүнээс 396 цагийн хичээлийг сайжруулан заасан байна.Хэлэлцүүлэгт хичээлийг 252 удаа зохион байгуулж 1236 багш давхардсан тоогоор хамрагдсан.

БАГШ НАРЫН ХИЧЭЭЛД СУУЖ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.

БСГ –ын мэргэжилтнүүд төрийн өмчийн 12 сургуулийн багш нараа оношлох, хичээл заах арга зүйг нь сайжруулах зөвлөн туслах зорилгоор нийт 240 бага ангийн багш нарын 212 буюу нийт багш нарын 88,3 хувьд нь  хичээлд нь сууж хэлэлцүүлэгийг зохион байгуулж удирдлагын түвшинд зөвлөгөө өгч багш нарын хурлыг зохион байгуулж сайн хичээл болон арга зүйгээ сайжруулах шаардлагатай багш нарын сургалтын зардлыг шийдвэрлэлээ.Цөм хөтөлбөр хэрэгжснээр багш нарын хичээл заах арга зүй шинэчлэгдэж байна ЕБС-ийн 15 сургуулийн 258 багшид үнэлгээ дүгнэлт өгөхөд
   -Арга зүй нь шинэчлэгдсэн багш -131
   -Арга зүй нь шинэчлэгдэж байгаа багшийн тоо-112
   -Арга зүй нь шинэчлэгдээгүй багш -15 байна хэмээн дүгнэсэн.

САЙН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН САНТАЙ БОЛЛОО

.
Хүүхэд бүрийг хөгжүүлж буй арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сайн хичээлийн сан бий болгож сургуулийн технологийн санд 197 хичээл, аймгийн технологийн санд 47, улсын технологийн санд 11 хичээлийг Хэрэгжилтийн багт хүргүүлсэн. Сургуулийн блогд байршуулсан хичээл ба арга зүй 70, багшийн хөгжил болон бусад сайтад байршуулж арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн багшийн тоо 73 байна.

БСШУЯ-НЫ ХЭРЭГЖИЛТИЙН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, багш нарт зөвлөн туслах,нэмэгдсэн  агуулгыг тогтоох судалгааг сургууль бүрээс авч  судалгааг нэгтгэн БСШУ яамны СӨБББ-ын хэлтэст судлагдахуун бүрээр гаргаж хүргүүллээ. БСШУЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын ажлын удирдамжийн дагуу “Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт- ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ “үзүүлэхээр БСШУЯ-ны Бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн менежер С.Одмандахаар ахлуулсан баг ажиллаж бага боловсролын сургалтын  цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц бодит байдлыг тодорхойлох, үйл явцын үр дүнд үндэслэн   зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж  багш нарын хичээлд сууж хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага,ажиглалт судалгаа шинжилгээ  хийж ажиллалаа.Энэхүү ажлын хүрээн төрийн өмчийн 13 сургуулийн 79 багшийн хичээлд 6 судлагдахуунаар  ажиглалт хийж багш нартай ярилцлага хийж  зөвлөгөө өгч багш, захирал, сургалтын менежер нарын 83 хүний сургалтыг зохион байгуулж цаашид хэрхэн эрчимжүүлж ажиллах талаар зөвлөмж өгч цөм хөтөлбөрийн хэрэгжилт ”сайн” үр дүнтэй хэрэгжүүлж ажиллаж байна хэмээн дүгнэлээ

ЦӨМ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭНЭЭР  ЭЦЭГ ЭХ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЛЭЭ.

Эцэг эх, олон нийтийн байгууллагатай хамтран ажилласан талаар 136 удаагийн үйл ажиллагаагаар 16023 /давхардсан тоогоор/эцэг эх олон нийтийг хамруулан ажилласан байна.1-р ангид элсэн суралцаж буй хүүхдийн 2100 гаруй эцэг эхэд “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлага зөвлөмжөөр эцэг эхчүүдэд сургалт явуулан харилцан санал бодлоо солилцож,асуулт хариулт,  зөвлөгөө өгч сургууль бүр хэлэлцүүлэг зохион байгуулж албан ёсоор гардуулан өглөө. Мөн эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд татан  оролцуулах үүднээс зочноор урьж хичээлд суулгах хамтран хичээл заах зэргээр оролцож байна.

ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагаа”-ны аймгийн зөвлөгөөнийг хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулж буй  багш нарын арга туршлагыг нээн илрүүлэх түгээн дэлгэрүүлэх,  харилцан суралцах, ажиглалт, хэлэлцүүлэг ,сайн хичээлийн илтгэл хэлэлцүүлэх зорилгоор  2015 оны 01 сарын 09 нд 14-р сургууль, 2015 оны 05 сарын 01 нд Эрдэнэт цогцолбор сургууль дээр 2 удаа амжилттай зохион байгууллаа.Зөвлөгөөнөөр нийт  9 судлагдахууны 17 үзүүлэх  хичээл зааж хэлэлцүүлэг явуулж  8 багш арга зүй технологийн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.2 удаагийн зөвлөгөөнд удирдах ажилтан 65,дунд ангийн багш 77, бага ангийн багш 92 ,эцэг эхийн төлөөлөл 7,нийт 306 багш эцэг эхчүүдийг хамрууллаа.Зөвлөгөөнөөс нийт багш нартаа цаашид хичээл үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж багш нарт хүргэлээ.

БАГШ СОЛИЛЦООГ 2 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭВ
Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган багшлах арга зүйг сайжруулж,шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх,харилцан туршлага солилцох зорилгоор Лаборатори VIII сургуулийн багш нар сургууль бүр дээр очиж 30 цагийн үзүүлэх хичээл зааж тухайн сургуулийн багш нар 30 цагийн хичээл заан  хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь арга зүйгээ сайжруулахад цаг үеээ олсон ажил байлаа.
 Харилцан арга туршлагаа солилцох зорилгоор  2015.03 сард 15 сургуульд 33 багшийг 3 хоногийн хугацаатай солилцуулан  тайлан хамгаах арга хэмжээг Эрдэнэт цогцолбор сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа.Тайлан хамгаалахад багш бүр сургууль бүр дээр хэрхэн ажилласан хүүхдүүдийн сурах арга барил , сайн арга туршлагын талаар  судалгаа явуулж  хэлэлцүүллээ.Багш нараас энэхүү ажлыг маш үр дүнтэй сайн ажил болсон ба цаашид жил бүр зохион байгуулж байхыг хүслээ.

ТӨРӨЛЖСӨН БОЛОН  ,БАГА ОЛИМПИАД, ИЛТГЭЛИЙН  ДҮН МЭДЭЭ
2014 оны “Онцлох багш”-аар Б.Өлзиймөнх /Баян-Өндөр цогцолбор/, А.Мягмарсүрэн /8-р сургууль/  нар ажил мэргэжлээрээ шалгарлаа.      
Бага ангийн багш нарын дунд нийт 4 төрлийн улсын болон бага олимпиад зохион байгуулж  нийт 185  багш хамрагдлаа.Үүнээс:
Математикийн төрөлжсөн олимпиадад Д.Оюунцэцэг /Баян-Өндөр цогцолбор /, З.Ариунтуяа  /Орхон цогцолбор/
 М.Энхболд  /Баян-Өндөр цогцолбор /
Монгол хэл бичгийн бага олимпиадад  Ж.Отгончулуун   /БУГС-тай XIV сургууль/  , П.Ууганбаяр /Баян-Өндөр цогцолбор/ ,Э.Уянга /17-р сургууль/
Урлахуй ухааны   бага олимпиадад
Б.Болормаа/Баян-Өндөр цогцолбор/,Э.Дэлгэрмаа /Наран цогцолбор/, А.Наранцэцэг
/Баян-Өндөр цогцолбор/
Сэтгэх чадварын олимпиадад
Шилдэг илтгэл С.Баяржаргал/14-р сургууль/,Г.Баянсайхан /Орхон цогцолбор/ Ч.Түмэндэмбэрэл /Наран цогцолбор/, А.Цээбурам /Эрдэнэт цогцолбор/ Б.Энхтунгалаг /Баян-Өндөр цогцолбор/ А.Мягмарсүрэн /8-р сургууль/ тус тус тэргүүллээ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АНХАН ШАТНЫ ХИЧЭЭЛ ОРЛОО.

Сурагчдын зам тээврийн болон бусад болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ИТХ-аас дэмжин ЕБС-ийн 1-5 ангид Бага насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэхээр хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагаар  2014 оны 2-р улиралд 7 хоногт 1 цагаар анги удирдсан багш нар удирдан зохион байгуулж байна.Үүнд ашиглах ном гарын авлага,хэрэглэгдэхүүний 2,500,000 төгрөгийг ИТХ-аас шийдвэрлэж ЗЦГ ,БСГ хамтран 280 ширхэг багшийн гарын авлагыг хэвлүүлж сургуулиудад тараан өглөө.Замын хөдөлгөөний хичээл орохтой холбогдуулан Номин телевизийн Гарц нэвтрүүлэгээр хэлэлцүүлсэн ба сургууль бүрийн замын хөдөлгөөний сургагч багш нар, сургалтын менежерүүдэд сургалтыг зохион байгуулсан. Орхон цогцолбор сургуулийн гадна талбайд МИНИ ДРОМ байгуулахад Аймгийн иргэдийн хурлаас 62105000 төгрөгийг шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч...
Томуу томуу төст өвчний тархалтын хувь буурсан үзүүлэлттэй хэдий ч амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Үүнтэй холбоотой БСУГ-ын дарга ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>