Боловсролын газар
СӨББ-ЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ҮЗҮҮЛЭХ АЖИЛ
2017-04-04 |

 

 

СӨББ-ЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ҮЗҮҮЛЭХ АЖИЛ

2017 оны 3 дугаар сарын 23-ын өдөр Эрдэнэт цогцолбор сургууль дээр Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш  Ц.Хандсүрэнгийн “Өнгөтэй аялгуу-Өнгөт бүжиг” арга зүй,     21-р цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Ерөөлмаа “Хэмнэлээр хөгжимдөж сурцгаая” арга зүйгээр хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин ажиллаж буй арга туршлагыг аймгийнхаа нийт ЕБС-ийн хөгжмийн багш нар, цэцэрлэгийн багш, удирдлагуудад сурталчилах ажлыг зохион байгууллаа.

 Хөгжмийн багш Б.Ерөөлмаа нь хэмнэлийг хүүхдийн нас тус бүрийн онцлогт тохируулан  энгийн хөгжмийн зэмсэгтэй хоршуулан эзэмшүүлж байгаа арга ажиллагааныхаа талаар тоглолт хийж, “Бага насны хүүхдийн хэмнэлийг өндөрлөгтэй ба өндөрлөггүй хөгжмийн зэмсгийг ашиглан хөгжүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд судалгаа хийж ажилласан тухай арга туршлагын илтгэлээр, хөгжмийн багш Ц.Хандсүрэн “Хөгжилтэй 2 галуу” хөгжүүлэх үйл ажиллагаа удирдан, “Өнгөтэй аялгуу-Өнгөт бүжиг” арга зүйн илтгэл тавьж, хүүхдэд зааж буй бүжгийг өнгөт хэрэглэгдэхүүнтэй хамсруулан арга туршлага болгон ажиллаж байгаа талаар үйл ажиллагаа үзүүлэв.

Энэхүү үзүүлэх ажилд ЕБС-ийн 24 хөгжмийн багш, эцэг эх 46, хүүхэд 124, СӨБ-ын 2 эрхлэгч, 3 аргазүйч,  СӨБ-ын багш 25, БСУГ-ын 2 мэргэжилтэн хамрагдлаа.Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологи эзэмшсэн, багшийн ажилдаа дур сонирхолтой, бага насны хүүхдийг хөгжүүлэх энгийн аргыг оновчтойгоор тодорхойлон өөрийн арга барил болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа бүтээлч багш нартаа сурган хүмүүжүүлэх ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ХАСХОМ ШТОРК
АЛБАН ТУШААЛТНЫ ХОМ-ТЭЙ ТАНИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ /2019/
Дэлгэрэнгүй»
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨЛӨӨ.
Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр захирамжаар “Эрдэнэт хотын Ардын боловсрол, ...
Дэлгэрэнгүй»
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аян
Боловсрол, соёл, урлагийн газар үүсэж хөгжсөний 40 жилийн ой угтсан ”Сэтгэлийн дэм” аяны хүрээнд салбарын бүх багш, ажилтнуудын сайхан сэтгэлийн ...
Дэлгэрэнгүй»
05/7228
2019.09.09
Дэлгэрэнгүй»
       “Алтан навч-2019” яруу найргийн наадам   боллоо.
 Монголын багш нарын 53 дахь баярын өдөр, БСУГ-ын 40 жилийн ой , МСҮТ-ийн 30 жилийн ойг угтан   Боловсролын салбарын  багш ажилтнуудын ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>