Боловсролын газар
“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ
2017-05-03 |

 

 “МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ

 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиргаанд  цэцэрлэгийн эрхлэгч нараас гаргасан хүсэлтийн  дагуу БУСГ-аас албан хүсэлт илгээснээр 2017 оны 4 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд “Мэдээлэл харилцаа холбооны хэрэглээ” сургалтанд төрийн өмчийн 27, хувийн хэвшлийн 5 цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдлаа. Илтгэл, танилцуулга бэлтгэх, зураг боловсруулах программ, хэвлэлийн эх бэлтгэх, жимэйл хаягтай болох, драйвтай ажиллах мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх зорилго бүхий тус сургалтыг БМДИ-ын захиалгат сургалтын албаны компьютерийн лаборатори танхимд ТМА-ны арга зүйч багш Б.Нацагдорж, БУ-ны цахим сургалт хариуцсан арга зүйч Б.Цогбадрах нар удирдан зохион байгууллаа. Цэцэрлэгийн удирдлагууд өөрсдийн  боломжит түшиглэн, мэдээлэл харилцаа, холбооны сургалтанд хамрагдсанаар:

·         Gmail цахим шуудангийн хаягтай болох ба Google үүлэн технологийг ашиглах чадвартай болох

·         Үүлэн технологийн орчинд санал асуулгын судалгаа авах ба онлайн тестийн шалгалт авах чадвар эзэмших

·         Блогтой болох ба блог дээр судалгаа, тест болон мэдээлэл бэлтгэн байршуулах

·         Илтгэлийн танилцуулга бэлтгэх чадвараа хөгжүүлэх

·         Нээлттэй эхийн зургийн програм хангамжууд дээр ажиллах, фото зураг засварлах ба зурах чадвар эзэмших зэргээр цахим хэрэглэгдэхүүн дээр ажиллах чадвараа нэмэгдүүлэх мэдлэгтэй боллоо.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх тухай
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах зарим ...
Дэлгэрэнгүй»
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “НАРЛАГ” НЭРТЭЙ ДАДЛАГА ХИЧЭЭЛИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО.
Сургалтын талбай нээх арга хэмжээнд БСУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашням, сургуулийн захирал Б.Өлзийжаргал, сургалтын ахлах менежер О.Ариунгэрэлт, сургалтын ...
Дэлгэрэнгүй»
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
Илүү>>