Боловсролын газар
Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан” амжилттай явагдаж өндөрлөлөө.
2018-05-02 |

 

Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит

“Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан”

амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Математикийн анги нийтийн чанарын XII уралдаан” 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий боловсролын 1-р сургууль, лаборатори 8-р сургуулиуд дээр зохион байгуулагдлаа.

2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн энэхүү уралдаан нь ердийн болон гүнзгий гэсэн төрлөөр 2 шаттай явагдаж II шатанд 6-12 дугаар ангийн нийт 149 бүлгийн 4283 сурагч анги хамт олноороо өрсөлдөж дүнгээ гаргалаа. Масс сургалттай сургуулиар лаборатори 8-р сургууль тэргүүлж 4-р сургууль, БУГС-тай 14-р сургуулиуд удааллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 4 сарын 27-ны өдөр Хүүхдийн ордонд зохион байгуулагдаж нийт 50 багш өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Энэ үеэр мөн Орхон аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан “Улсын математикийн 54 дүгээр олимпиадын III даваа”-ны шагналыг гардууллаа.

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва математик сургалт, математикийн олимпиадад ихээхэн ач холбогдол өгч “Улсын математикийн 54-р олимпиадын III даваа” буюу аймгийн аварга багш, сурагчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан ба төрөл бүрт “Уран бодолт” шалгаруулсан нь онцлог байлаа. Энэхүү олимпиадад тэргүүн байрыг эзэлсэн багш, сурагчид 2018 оны 05 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд болох Улсын математикийн 54-р олимпиадад аймгаа төлөөлөн оролцох юм.

Улсын математикийн 54-р олимпиадад:

9-р ангийн төрөлд 14-р сургуулийн 9б ангийн сурагч Батболд овогтой Цолмон мөн

9-р ангийн төрөлд 14-р сургуулийн 9а ангийн сурагч Онолбаатар овогтой Сэрсмаа,

10-р ангийн төрөлд 14-р сургуулийн 10г ангийн сурагч Баасанхүү овогтой Дөлгөөн,

11-р ангийн төрөлд 1-р сургуулийн 11б ангийн сурагч Цэрэндорж овогтой Сайханцэцэг,

12-р ангийн төрөлд14-р сургуулийн 12а ангийн сурагч Бямбаа овогтой Отгонтамир,

Бага ангийн багшийн төрөлд 1-р сургуулийн бага ангийн багш Лхагвасүрэн овогтой Заяа, дунд ангийн багшийн төрөлд лаборатори 8-р сургуулийн багш Энхбат овогтой Мөнх-Оргил нар оролцохоор шалгараад байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын ...
Дэлгэрэнгүй»
БСУГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Орхон аймгийн төрийн өмчийн ЕБС-иудад "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрыг түрээслэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний материал нийлүүлэх ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>