Боловсролын газар
“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАНТ ӨДӨР
2018-11-20 |

 

 

ХАМТДАА ХӨГЖЬЕБҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАНТ ӨДӨР

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Их залуу багийн 23 дугаар цэцэрлэг дээрХАМТДАА ХӨГЖЬЕбүсийн зөвлөгөөний тайлант өдөр болж өндөрлөлөө.Бүсийн зөвлөгөөн нь аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээ, Орхон, Булган, Дархан-Уул аймгуудын мэргэжилтнүүдийн санаачилгаар СӨББ-ын үйл ажиллагаа, арга туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах зорилгын хүрээнд  3 удаа зохион байгуулагдсан билээ.Өмнө зохион байгуулсан ажлын үр дүн, ач холбогдлыг  тодорхойлох, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх,хойшид хэрхэн ажиллах талаар санал авах, зөвлөгөөний зөвлөмжийг хэлэлцэх, зөвлөмжийг прошур хэлбэрээр хэвлэн гаргаж нэгж байгууллага, багш бүрт хүргэхийг зорилоо. Зөвлөгөөн зохион байгуулснаар байгууллагын хөгжлийн хөтөлбөр, цэцэрлэгийн багш нарын сургалтын  төлөвлөлт, сургалт үйл ажиллагааг зохион байгуулж буй хэлбэр, арга туршлага, багш нэг бүрийн арга зүй, технологи, сургалтын орчин, булан төвүүдийн онцлог, тохижолт, баг, хамт олны оролцоо,  бодит санал санаачилга, хамтын ажиллагааны талаар туршлага судлах,  мэргэжил нэгтнүүдээсээ суралцах, хамтын ажиллагаагаа сайжруулах зорилгын хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар 3 аймгийн төлөөлөгч нар тайлан тавьж, зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан хэлэлцэж гаргалаа.

Зөвлөгөөний зөвлөмж

1.Цэцэрлэг бүр өөрийн үзэл баримтлалыг багш, эцэг эхийн санал, санаачилга, оролцоонд тулгуурлан сайжруулах, онцлог давуу тал дээрээ суурилан хөгжих

2.Багш бүр өөрийн арга зүй технологийг боловсронгуй болгож, сайн туршлага, бүтээлч санаачилгаа мэргэжил нэгтнүүдээ түгээн дэлгэрүүлэх,

3.Цэцэрлэг, багш хоорондын багаар ажиллах үйл ажиллагааг дэмжин, хамтын судалгаа хийх, харилцан туршлага солилцох

4.Хүүхэд бүрийн хөгжих орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг хийх бүтээлч санаачилга, хөгжүүлэх үйл ажиллагааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд   эвсэг, ажилсаг, тусархаг  баг хамт олны оролцоог идэвхжүүлэх

5.Сургалтыг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эх, орон нутгийн иргэд, байгууллагуудад сурталчлах, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох

6.Бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийн байдал нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамаардагийг ойлгож, тэдний амьдарч, сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад бүх нийтээр анхаарч, санаачилгатай ажиллах

7.Хүүхдийн үнэлгээ, тэдний  ахиц амжилтын зорилго, төлөвлөлтийг хийхдээ гэр бүл, мэргэжил нэгт тэргүүний арга ажиллагаатай багш нар дээр түшиглэн өөрийн арга барилаа сонгох

8.Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл  хоол хүнсээр үйлчлэх, амьдарлын зөв дадал хэвшил эзэмшүүлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

Орхон аймгийн БСУГ СӨББ-аас нийт багш нар Багш бүр Монгол улсын ирээдүй,  боловсролын хөгжлийн түүчээ тулгуур багана, эд эс гэдгээ ухаарч өөртөө итгэлтэй, шавь нараа хайрлан урам зоригтой ажиллахыг уриалж байна гэсэн уриалгыг нийт багш нартаа хандан гаргав.Зоион байгуулсан ажлууд болон хойшид хийх ажлын талаар санал авахад дараахь саналууд гарсныг нэгтгэв.

Санал дүгнэлтээс харвал энэхүү ажлыг уламжлал болгон үргэлжлүүлэн зохион байгуулах саналд 46%,  Замд гаръя нэвтрүүлэг, урлаг спортын наадам зохион байгуулах  саналд 32%, багш нарыг олноор хамруулан уламжлал болгон зохион байгуулах, маш сонирхолтой байгаа талаар 74%, “Хамтдаа хөгжье уулзалт зөвлөгөөн үнэхээр сайхан боллоо , сурах мэдэх зүйл их байлаа гэсэн 68%, дараагийн бүсийн зөвлөгөөнд бүх цэцэрлэгийг хамруулах талыг баримтлах, арга зүйч нарын баг туршлага солилцох 36%,  тогооч, арга зүйч нарын солилцоо хийх  36%-ийн санал өгсөн байна.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх тухай
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах зарим ...
Дэлгэрэнгүй»
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “НАРЛАГ” НЭРТЭЙ ДАДЛАГА ХИЧЭЭЛИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО.
Сургалтын талбай нээх арга хэмжээнд БСУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашням, сургуулийн захирал Б.Өлзийжаргал, сургалтын ахлах менежер О.Ариунгэрэлт, сургалтын ...
Дэлгэрэнгүй»
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зар
Төрийн үйлчилгээний байгууллага/2, 9, 26, 27-р цэцэрлэг, 17-р сургууль/-ын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах зарыг хүргэж байна. Сонирсон иргэд ...
Дэлгэрэнгүй»
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын зохион байгуулалт, бүртгэлтэй холбоотой зөвлөмж
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл www.eec.mn хаягаар онлайнаар ...
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2020 цахим бүртгэл эхлэлээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2020 /ЭЕШ-2020/-ын цахим бүртгэл 02 сарын 10 өдрийн 09:00 цагаас 2020 оны 04 сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй»
Илүү>>